Хан-Уул дүүрэг гэр хороолол дундах шороон замаа хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлжээ

2016 оны 5 сарын 25

2010 онд Чингисийн өргөн чөлөө, Яармаг хүртэлх Наадамчдын замын 60 орчим тэрбумын ажилд анх улсын төсвийн 2-хон тэрбум төгрөг тавигдаж эхэлж байсан байна.

 

Тус дүүрэг улсын төсөв, хөгжлийн банк зэрэг төрөл бүрийн санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглан өнгөрсөн онд  дүүргийн төв замуудаа бүрэн шинэчилж, засаж дууссан билээ. Харин одоо тус дүүрэг гэр хороолол дундах шороон замаа хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, Яармагийн 5 дугаар хороо, 71 дүгээр цэцэрлэгийн зүүн талаас чанх хойно 480 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй замын ажлыг хийж байгаа аж. Түүнчлэн тус зам нь явган хүний зам, гэрэлтүүлэг, хурд сааруулагч гээд бүх ажлыг цогцоор нь хийж байгаагаараа онцлог бөгөөд  гүйцэтгэлийн явц 80 хувьтай явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг замын ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. Тэрээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс хурд сааруулагчыг ойр ойрхон байршуулахыг онцгойлон анхааруулсан юм.



123

123

123



123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33809
0 эможи
keyboard_arrow_up