“ХАЙРЫН КЛУБ” кино Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд гарна

2016 оны 5 сарын 25

Өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл, сэтгэлийн нандин харилцааны талаар өгүүлсэн “Хайрын клуб” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. “Уухай” пикчерсийн бүтээл уг киноны зохиолыг Ц.Ганбат, Д.Баттулга, Т.Даваажаргал нар хамтран бичиж, Э.Аззаяа, Т.Лхагважав нар найруулан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсийн  дэмжлэгээр Хүүхдийн номын өргөөнд зураг авалтаа хийсэн юм.

Бид “Хайрын клуб” уран сайхны киног ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 06-р сарыг дуустал долоо хоног бүрийн Баасан гарагийн 15.00 цагт Хүүхдийн номын өргөөндөө үзүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33807
0 эможи
keyboard_arrow_up