“ХААНЫ ЭРЭЛД-2016″ ажиллагааны төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгт зочлов

2016 оны 5 сарын 25

 ”Хааны эрэлд-2016″ энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрисын гэргий Бруни Брэдлэй түүний дагалдан яваа төлөөлөгчид, АНУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе Матью Кентийн гэргий хатагтай Кейт Кент, мөн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адам Негригийн гэргий хатагтай Линдсей Негри нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй зочид Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэгт зочилж, тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Зочид төлөөлөгчид цэцэрлэгийн анги бүлгүүдээр орж, Монголын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч хөгжиж буй орчин, сургалтын онцлог давуу талуудтай танилцан, авьяаслаг бяцхан  хүүхдүүдийн урлагийн тоглолтын дээжээс үзэж сонирхлоо.

Хатагтай Бруни Брэдлэй, Кейт Кент болон Линдсей Негри нар цэцэрлэгийн гадаад, дотоод тохижилт, сургалтын орчин нөхцөлийг ихэд сонирхон сайшааж, хүүхдүүдийн ур чадвар, хөгжил, нээлттэй байдлыг бий болгоход сургалтын бодлого, хөтөлбөр хэрхэн нөлөөлж, үр дүнд хүрч буй талаар харилцан ярилцаж, сэтгэгдлээ хуваалцав.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33805
0 эможи
keyboard_arrow_up