Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурал боллоо

2016 оны 5 сарын 25

 Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хороонд хийгдэх ажлын  талаар иргэдээс авсан саналыг эрэмбэлэн хэлэлцлээ.
Хуралд хорооны Засаг дарга С.БатЭрдэнэ, иргэдийн төлөөлөл 45 хүн оролцож, хурлыг Иргэдийн Нийтийн Хурлын дарга П.Тогоо удирдан явуулсан байна.  Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дээврийн засвар, байрны орчин, нийтийн эзэмшлийн талбайг камержуулах, байрны сантехникийг засварлах саналууд дэмжигдэн эрэмбэлж, дүүргийн Засаг даргын Тамгын газар хүргүүлэхээр болжээ.

 

 HOROO-2

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33798
0 эможи
keyboard_arrow_up