Хан-Уул дүүргийн хоггүй болсон нууц

2016 оны 5 сарын 24

Хан-Уул дүүрэг захиргааны аргаар шийдэж чадахгүй байсан хогны асуудлаа бизнесийн арга руу шилжүүлснээр бүрэн шийдвэрлэсэн байна. Дүүргийн тохижилт үйлчилгээний төв, “Эко орчин” ХХК нь хоорондоо өрсөлдөж хогоо ачдаг болжээ, Мэдээж хэн их хог цэвэрлэж, ачсан нь илүү хөлс авна. Энэ зарчмыг хэрэгжүүлснээр хур хогуудыг хүртэл ул мөргүй ачиж тээвэрлэж дууссан байна. Өнгөрсөн жил л гэхэд  дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 5 үүсмэл хогийн цэгийн хогийг ачиж тээвэрлэсэн бөгөөд үүнээс гадна 13 дугаар хорооны 2 дугаар хэсгийн Чөтгөрийн хонхорын 10 га газрын сүүлийн 30 жил хуримтлагдсан хур хогийг бүрэн цэвэрлэж, хорооны иргэдэд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хогтой жалга байсан газрыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн болгосон гээд энэ мэт олон жишээг дурьдаж болох юм. Эдгээрээс харахад нийслэлийн бусад дүүргүүд Хан-Уул дүүргийн сайн менежерийн, сайн туршлагаас санаа авч хоггүй хотыг бүтээх боломж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33743
0 эможи
keyboard_arrow_up