Автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

2016 оны 5 сарын 24

Өнөөдрөөс нийслэлийн зарим замыг хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлийг дараах байдлаар өөрчлөлт орно. Үүнд: М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс 5-р сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт  “Home plaza” дэлгүүр хүртэл 5-р сарын 31-ний 00:00 цагаас 6-р сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа Нийслэлийн гудамжаар явж үйлчилнэ.

chiglel

Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 5-р сарын 23-ны  23:00 цагаас 5-р сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно. Харин Ч:28 чиглэлийн автобусууд хот руу явах чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг  мэдэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33720
0 эможи
keyboard_arrow_up