Чингэлтэй дүүргийн “НҮҮДЭЛЧДИЙН ӨВ” чуулганыхан талархлын тоглолт зохион байгуулав

2016 оны 5 сарын 24

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр ОХУ-д бие даасан тоглолтоо хийгээд ирсэн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн “Нүүдэлчдийн өв” чуулгынхан 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн иргэддээ зориулсан талархлын концертоо зохион байгуулж бэлэг барив.

Тоглолтод хүүхдийн урлагийн наадмын хошой алтан медальт, олон улсын хүүхдийн “Алтан гадас” наадмын дэд байрын шагналт “Дорнын хүрээ” бүжгийн хамтлаг, бий биелээчдийн улсын наадмын тэргүүн байрын шагналт “Талын бийчид” хамтлагийнхан оролцож “Эх түүхийн улбаа”, “Тайгын хөг” хэмээх шинэхэн бүтээлүүдээ өргөн барьсны зэрэгцээ тус сургуулийн авьяаслаг сурагчдын урлагийн үзүүлбэрүүд олны сонирхолд нийцэж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33718
0 эможи
keyboard_arrow_up