ЧД-ийн ЕБС-ын сурагчдын дунд хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа

2016 оны 5 сарын 24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн баярын үеэр ерөнхий боловсролын сурагчдын дунд хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотын музей, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан. Үзэсгэлэнд улаанбаатар хотын үүсэл хөгжил түүхэн гэрэл зургууд дэлгэгджээ. Сурагчид ганцаарчилсан болон багийн гэсэн хоёр төрөлд үзэсгэлэнд бүтээлээ ирүүлснийг “Иргэдийн баяр” арга хэмжээний үеэр дүгнэн шагналыг нь гардууллаа. Өнөөгийн Чингэлтэйн гудамж талбайн шилдэг зураг ангилалд 1дүгээр байранд Ц.Болдбаатар, 2 дугаар байранд Н.Цолмон, 3 дугаар байранд Э.Есүгэ нарын бүтээл шалгарсан. Харин “Гэрэл зургийн шилдэг бүлгэм”-ээр Ц.Батзориг сангийн дэргэдэх Залуу гэрэл зурагчдын клуб шалгарсан юм.

IMG_0234  IMG_0255 IMG_0258 IMG_0322

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33712
0 эможи
keyboard_arrow_up