Гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ

2016 оны 5 сарын 24

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр сүүлийн 4 долоо хоногт гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ. Түүнчлэн 0-4 насны хүүхдүүд дунд өвчлөл илүү өндөр байгаа аж.

Гар, хөл, амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай, хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусаар үүсгэгддэг өвчин. Амьтнаас хүнд халдахгүй харин өвчтэй хүнээс халдвар тардаг. Тодруулбал, өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа өвчний шинж тэмдэг  илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ. Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас. Ихэвчлэн 10-аас доош насныхан өвчилдөг. Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай өвчилнө. Учир нь насанд хүрэгсэд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг.

Шинж тэмдэг:

Ихэнхдээ хавар, намрын улиралд өвчний дэгдэлт ихэсдэг. Зургаа, долоодугаар сард өвчний ид оргил үе-дээд хэмжээнд хүрдэг.

Халуурах. Биеийн халуун их өндөр биш 101-102  хэм  37.5-39.5 хүрнэ. Толгой өвдөх

Хоолонд дургүй болох. Маш жижиг цэврүүт бижрүүт тууралт хөл, гар, цавины орчмоор гарах ба дарахад өвчтэй байна. Хөлийн тавхай, гарын алгаар тууралт  илүү ихээр байрлах бөгөөд хурууны салааг мөн өвчлүүлнэ.

Хоолой өвдөх. Гүйлсэн булчирхай, ам, хэлэн дээр тууралт гарч шархлуулан юм идэхэд төвөгтэй болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33690
0 эможи
keyboard_arrow_up