"Хааны Эрэлд 2016" энхийг дэмжих үйл ажиллагааны нээлт Хан-Уул дүүрэгт боллоо

2016 оны 5 сарын 23

“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар Олон улсын эмнэлгийн баг, Монголын эмнэлгийн багтай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийх үйл ажиллагааны нээлт Буянт-Ухаа 7 дугаар сургууль дээр боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, “Хааны эрэлд-2016” Монголын талын сургуулийн удирдагч хурандаа Л.Гансэлэм болон бусад төлөөлөгч нар оролцлоо.  

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулахаар болсон байна.

Энэхүү хамтарсан олон улсын эмнэлгийн багийн бүрэлдэхүүн Ерөнхий боловсролын “Буянт-Ухаа цогцолбор” сургуулийн байранд долоо хоногт нийт 4200 гаруй  иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэх аж. Энэ үйл ажиллагаантай холбоотойгоор холбогдох албаны хүмүүсээс тодруулга авсанаа хүргэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг: Олон улсын сургуулийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүмүүнлэгийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ энэ жил манай Хан-Уул  дүүрэгт зохион байгуулагдаж байна. Энэ нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийгхамгаалахад том дэмжлэг болж байгаа юм. Нисэхийн 9,10,16 дугаар хорооны иргэд хамрагдагдахаас гадна зарим хороодоос үзүүлэх шаардлагатай гэсэн иргэдийг авчирч үзүүлнэ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх зорилготойгоор зарим иргэдийн гэрт нь очиж эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх юм. Эмнэлгийн багийн хувьд өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэйгээр иргэдэд үйлчлэхээс гадна манай ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

Мөн хээрийн сургалт, дадлагын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж байгаа нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлж, ард иргэдэд зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.

Монголын талын сургуулийн удирдагч хурандаа Л.Гансэлэм: “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт бодлогын хүрээнд Олон улсын цэргийн сургалтад оролцож байгаа эмнэлгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль дээр үйл ажиллагаа явуулж байна. Ард иргэд болон хилийн цэргийн үйл ажиллагааг бэхжүүлэх, олон улсын цэргийн хамтарсан сургуулийг иргэдэд сурталчлах ажлын хүрээнд Олон улсын цэргийн эмнэлгийн баг, Хан-Уул дүүргийн зарим хороодод эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг явуулж ажиллана. “Хааны эрэлд” сургуулийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн сүүлийн 10 жил Монгол улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байдаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр олон улсын цэргийн эмч нар харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33685
0 эможи
keyboard_arrow_up