“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих хүмүүнлэгийн үйл ажиллагаа ХУД-т болж байна

2016 оны 5 сарын 23

“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих хүмүүнлэгийн үйл ажиллагаа яг одоо ХУД-ийн Буянт-Ухаа 7 дугаар сургуульд болж байна.

 

Энэ үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэллээ.

Эрхэм хүндэт зочид хатагтай ноёд оо

  “Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар Олон улсын эмнэлгийн баг Монголын эрүүл мэндийг багтай хамтран эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нээлтийн цуглаанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

  Олон улсын сургуулийн хүрээнд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг хүмүүнлэгийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ энэ жил Хан-Уул дүүрэг дээр зохион байгуулж байгаа нь манай дүүргийн иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх арга хэмжээний нэг том арга хэмжээний нэг том дэмжлэг туслалцаа юм.

  Мөн хээрийн сургалт, дадлагын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр Хан-уул дүүрэгтэй хамтран ажиллаж байгаа нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлж, ард иргэдээд зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан, Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Батлан хамгаалах сайдын Нийслэлийн Засаг даргатай 2016 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дэмжин ажиллаж байгаагийн нэг илэрхийлэл болж байна.

  Манай дүүргийн нутаг дэвсгэрт 43,3 мянган өрхийн 150 гаруй мянган иргэд амьдардаг. Энэ эмнэлгийн үйлчилгээнд 9, 10, 16-р хорооны иргэдийг өргөнөөр хамруулах,  нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулахаар болсон.

  Хамтарсан олон улсын эмнэлгийн багийн бүрэлдэхүүн Ерөнхий боловсролын “Буянт-Ухаа цогцолбор” сургуулийн байрыг ашиглан долоо хоногт нийт 3700 иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэх юм.

  Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай харилцан туршлагаа солилцохын зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Хааны Эрэлд-2016” олон улсын Энхийг дэмжих ажиллагааны сургуулийн удирдлага болон Олон улсын эмнэлгийн байгууллагын бүрэлдэхүүнд хувиасаа болон Хан-Уул дүүргийн иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, Та бүгдийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе. 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33675
0 эможи
keyboard_arrow_up