Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хийж байгаа тохижилтын ажил 50 хувьтай байна

2016 оны 5 сарын 23

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 35 метр квадрат талбайд явган замын хавтан суурилуулах, 2180 метр квадрат талбайг тэгшлэх ажил хийсэн. Нийт тохижилтын ажлын явц 50 хувьтай байна.

Хан-Уул дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан “Төгс гэрэлтүүлэг” ХХК 72, Баянзүрх дүүргийн гэрэлтүүлгийн “Холбоо трейд” ХХК нь 56 гэрэлтүүлгийн шонг будаж, өнгө үзэмжийг сайжруулан гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь болгосон. Цаашид хүчдэл бага ирдэг зарим гэрэлтүүлгийн хүчдэлийг нэмэгдлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Суруга Монгол“ ХХК, Технологийн судалгааны газар, Монголын сурын холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Алтан дуулга” СӨХ, “Мандала” ХХК, “Эм Жи Кивинг” СӨХ, “Жигүүр гранд”, Олонлог сургууль, “Тайм констракшн”, “Хэн poял” ХХК нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна хашаагаа шинээр хийн, сэргээн засварлаж будаж, тохижилт, ногоон байгууламжаа сайжруулсан.

Ногоон байгууламжийн ажлын хүрээнд цэвэрлэгээ, усалгаа, модны шохойдолт, зүлэг самналт, нөхөн тарилтын ажлууд хийгдэж байна. Дугуйн замыг “Цант Булаг” ХХК, ногоон байгууламжийн арчлалтыг “Об тод”ХХК хариуцан гүйцэтгэж байна.

Гэрэлтүүлгийн 36 шонг угааж, зарын хуудсыг хуулан явган хүний замд байрлуулсан шонг буулган авч стандартын дагуу шилжүүлэн байршуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33657
0 эможи
keyboard_arrow_up