Татварын буцаан олголтыг энэ долоо хоногт өгнө

2016 оны 5 сарын 23

Иргэн хүн татвараа үнэн зөв мэдүүлж, улсдаа татвар төлснийхөө хариуд хөгөлөлт чөлөөлөлт эдэлдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Тухайн жилд байр орон сууц худалдан авсан, шинээр байшин барьсан, хүүхэд нь гадаад дотоодын их дээд сургуульд суралцдаг бол жилийн турш төлсөн татвараас нь буцаан олгодог билээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор харъяа татварын албандаа материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн хөнгөлөлт, чөлөөлтийн мөнгө тухайн жилийнхээ дөрөв, тавдугаар сард багтан банкны дансанд нь ордог билээ.

Энэ жилийн хувьд буцаан олголтыг хоёр ээлжээр олгож байгаа. Буцаан олголтын баримтаа эхний ээлжинд бүрдүүлж өгсөн иргэд буцаан олголтын мөнгөө авчихаад байгаа юм. Харин хоёрдугаар ээлжинд материалаа бүрдүүлсэн иргэдийн мөнгийг тавдугаар сард багтаан олгоно гэсэн боловч одоогоор буцаан олголт аваагүй байна. Буцаан олголтын мөнгийг энэ долоо хоногтоо бүрэн олгохоор  ажиллаж байна. Ямартай ч тавдугаар сард бол багтааж өгнө гэж албаны хүмүүс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33646
0 эможи
keyboard_arrow_up