Даваа гаригаас 13 хороолол орчмын халуун усыг хязгаарлана

2016 оны 5 сарын 21

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 23-наас буюу Даваа гарагаас зургаадугаар сарын 6-н хүртэл Соёлж, ЗЦГ, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13-р хороолол, Бөхийн өргөө, СЭЗДС, Сайд нарын 2-р эмнэлэг, 15-р хороолол, Кино үйлдвэр, БЗД, ЭКО хотхон орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний "0" зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33610
0 эможи
keyboard_arrow_up