Олон Улсын номын баяр Чингисийн талбайд үргэлжилж байна

2016 оны 5 сарын 21

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд  “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Чингис хааны нэрэмжит талбайд хоёр дахь өдөртөө зохион байгуулагдаж байна.  Номын баярын үеэр олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалагдаж байна. 

Нийслэлийн иргэн та олон улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. 

ӨНӨӨДРИЙН ХӨТӨЛБӨР:

11.40 - 11.45 Хөтлөгч арга хэмжээ нээнэ.
11.45 - 12.25 Урлагийн тоглолт
12.25 - 13.00 Хөгжөөнт тоглоом
13.00 -14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30 -15.00 “Яруу найраг, яруусал” бүлгэмийн чөлөөт уншлага
15.00 -15.30 Урлагийн тоглолт
15.30 -16.30  Хүүхдийн зохиолчдын бүтээлийн уншлага
16.30-17.00  Шинэ номын танилцуулга
17.00-17.30  Хөгжөөнт тоглоом
17.30 -18.00  Хаалтын арга хэмжээ       
Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
10.00 -20.00 Номын хямдралтай худалдаа явагдсаар байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33608
0 эможи
keyboard_arrow_up