Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2016 оны 5 сарын 21

10.00 цагт: Монголын Залуучуудын Холбооноос "Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн"-ийг Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Зөвлөгөөнд сэтгүүлч, зохиолч, жүжигчин, дуучин, зураач зэрэг уран бүтээлч залуус оролцож, өнөөдрийн нийгэм болоод өөрсдийн ажиллаж буй салбар бүрийнхээ асуудлыг ярилцаж, түүний шийдлийг эрэлхийлнэ. Утас: 88020633, 88083770


11.00 цагт: Оюутан, сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг автомат роботын тэмцээн ШУТИС, МХТС-д болно. Тэмцээн тойрог замын уралдаан, Шулуун замын уралдаан, Робот хөл бөмбөг,  Шоо цуглуулагч робот гэсэн 4 төрлөөр болж, хүүхдүүд өөрсдийн бүтээсэн роботоо уралдуулж өрсөлдөх юм. Утас: 88206853, 91999222


11.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Нийслэлийн Боловсролын газрын нэрэмжит “Боловсрол” төгөлд шилдэг төгсөгчид “Дурсамж” бичил ой байгуулна. Энэхүү үйл ажиллагаанд 105 сургуулийн шилдэг төгсөгч, сурагч солилцооны хөтөлбөрөөр ирсэн БНСУ-ын сурагчид оролцоно.  Утас: 70113032, 99049512


11.00 цагт: Бурхан багш эхийн хэвлийд бүрэлдсэн, 37 насандаа төгс гэгээрч, бурхны хутгийг үзүүлсэн, 81 насандаа хүний ертөнцөөс нирваан дүрийг үзүүлж явсан гурван их хувь зохиол нь давхцсан билэгт сайн их дүйчэн өдөрт зориулсан "Гэгээн гэрэл" бясалгалын флашмоб болон сүрт жагсаал Чингисийн талбайд болно. Утас: 89947337, 11-300975, 11-360072


11.00 цагт: Сангийн сайд Б.Болор сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах зангиагүй уулзалт хийнэ. Уулзалт Сангийн яаманд болно. Утас: 51-267366, 96061213

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33600
0 эможи
keyboard_arrow_up