Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2016 оны 5 сарын 21

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно.


2016 оны тавдугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс  секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд  хэсгээр, 24-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24, 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33598
0 эможи
keyboard_arrow_up