ХУД-ийн ЕБС-иудын “ТАЙЛАНТ-ҮЗЭСГЭЛЭН-2016” үйл ажиллагаа боллоо

2016 оны 5 сарын 20

Хан-Уул дүүргийн ЕБС-иуд 2015-2016 оны хичээлийн жилд Бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд  зохион байгуулсан үйл ажиллагаа, тэргүүн туршлагаа бусадтайгаа хуваалцах зорилгоор “ТАЙЛАНТ-ҮЗЭСГЭЛЭН-2016”-г амжилттай зохион байгууллаа.

 

Үйл ажиллагаанд НБГ-ын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Хан-Уул дүүргийн  Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, ЕБС-ийн захирал,сургалтын менежер,нийгмийн ажилтан, багш, эмч нар оролцсон юм.

Тайлан үзэсгэлэнг дараах чиглэлээр  гаргалаа. Үүнд:

  • 2015-2016 оны хичээлийн жилд бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шинээр санаачлан хийсэн олны хүртээл болсон шинэлэг ажлууд
  • Хүүхдийн авьяасыг нээн илрүүлж хөгжүүлсэн байдал
  • Багшийн хөгжлийг дэмжиж ажилласан байдал
  • Сургалтын таатай орчин бүрдүүлсэн байдал
  • НБГ-ын даргын 2016 оны 01 албан даалгаврын хэрэгжилт, ГХУС,SCHOOL POLICEажлын хүрээнд зохион байгуулсан үр дүнд хүрсэн ажил
  • Эрүүл орчин, эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ,үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт зэргээр тайлант үзэсгэлэн гаргалаа

Түүнчлэн ЕБС-ийн захирал,сургалтын менежер,нийгмийн ажилтан,багш,эмч нар дээрх чиглэлийн дагуу сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сургуулийнхаа үйл ажиллагааг сурталчлан таниуллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33591
0 эможи
keyboard_arrow_up