АНХААРУУЛГА: Их Монгол Улсын гудамжины замыг өнөө оройноос хаана

2016 оны 5 сарын 20

Өнөө оройноос эхлэн зарим газруудад зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлд оржээ.

 

Тодруулбал Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны  23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл хаана.

 

Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний

Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦIII-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналыг өөрчлөгдсөн байна.

 

Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болж байгаа юм. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33588
0 эможи
keyboard_arrow_up