Хан-Уул дүүргийн иргэд хорооныхоо ухаалаг самбараас хэрэгтэй бичиг баримтаа хэвлэж авдаг болжээ

2016 оны 5 сарын 20

Хан-Уул дүүрэг төрийн хүнд суртлыг бууруулах бодлогын хүрээнд НЭГ ЦОНХНЫ үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн.

 

2016 оны 5 дугаар сарын байдлаар тус дүүргийн иргэд хорооноос 133 төрлийн төрийн үйлчилгээг авч байгаа аж. Мөн энэ ажлын хүрээнд 2009 оноос эхлэн ухаалаг самбарыг бүх хорооныхоо байранд байрлуулж, төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцлийг бүрдүүлсэн байна. Харин саяхнаас иргэд ухаалаг самбараас төрийн үйлчилгээг авахад шаардагдах бичиг баримтаа имайл хаягаараа болон хэвлэж авах боломжтой болсон талаар дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг 25 телевизийн “Өнөөдөр” нэвтрүүлэгт онцолж ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33583
0 эможи
keyboard_arrow_up