Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө "кино цаг"-аар сурагчдад түүхэн сонирхолтой баримтат кино үзүүллээ

2016 оны 5 сарын 20

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс зохион байгуулдаг түүх соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн кино цагаар сурагчдад Монголын төр нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын амьдрал уран бүтээлийн талаар сонирхолтой баримтат кино үзүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан 2016 оны 05-р сарын 18-нд Олон улсын музейн өдрийг тохиолдуулан нийслэлийн 72, 37, 61, 23-р сургуулийн 40 сурагчид Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үзүүлэн танилцууллаа. Дашрамд хэлэхэд тус номын санд дэлхийд ганц байдаг номонд зориулж босгосон гэрэлт хөшөө байдаг юм. Бид хүүхдүүдийнхээ хамт энэхүү “Монгол данжуур”-т зориулсан гэрэлт хөшөөг үзэж сонирхлоо.
Г.Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейн ажилчид хүүхдүүдийг маань уриалгахан хүлээн авч, хоёр ч тайлбарлагч биднийг дагуулан эртний түүхэн үнэт ховор бүтээлүүдийг тайлбарлан өгч харилцан ярилцаж танилцуулсан нь манай уншигч хүүхдүүдэд түүх соёл, ёс заншлаараа бахархаж, мэдлэг боловсролоо бататгахад үр нөлөөтэй ажил болж үдийг үр дүнтэй, сонирхолтой өнгөрөөлөө.
Мөн арга хэмжээнд 72-р сургууль идэвхтэй оролцож, номын санч нь хүүхдүүдээ дагуулан ирснийг дурьдах хэрэгтэй.

urg-6

urg-3

urg-4

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33556
0 эможи
keyboard_arrow_up