Р.Очирпүрэв: Чингэлтэй дүүрэгт 1000 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна

2016 оны 5 сарын 20

Чингэлтэй дүүрэг нь сүүлийн жилүүдэд биеийн тамир спортын амжилтаараа нийслэлийн хэмжээнд тэргүүлж байгаа.

 

Энэ удаа тус дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвтэй ажлын амжилт, шинээр зохион байгуулж  буй  ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо нь ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлэх үү?

Дүүргийн баг тамирчид Бүх ард түмний 14 дүгээр наадамд шигшээ тэмцээнд бас амжилттай оролцож байна. Ширээний теннисний баг тамирчид маань алтан медаль,   пара жудо бөхийн төрлөөр улсад тэргүүн байранд шалгарч алтан медаль авсан гэх мэт бахдам амжилтуудыг гаргасаар байна.

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо нь дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцлийг бүрдүүлэх, эрүүл чийрэг байх, зан үйлийг төлөвшүүлэх, тамирчдын залгамж халааг бэлтгэх, амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэж, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулах зорилготойгоор үйл ажилгаагаа явуулж байна.

Нөгөөтэйгүүр дүүргийн иргэдийг эрүүл байлгах, чийрэгжүүлэхийн төлөө нийтийн биеийн тамирын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, спортын өндөр амжилт гаргахыг зорьж 17 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.

Монголын бүх ард түмний 14 дүгээр Их наадам энэ жил болно. Үүнд Чингэлтэй дүүргийн БТСХороо хэрхэн оролцох вэ?

Монголын бүх ард түмний 14 дүгээр Их наадмын хүрээнд нийтийн биеийн тамир,  спортын чиглэлээр дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг төлөвлөгөөний дагуу  өргөнөөр зохион байгуулж байна.  Тухайлбал: Ахмадын спортын 10 төрөлт тэмцээн, Залуучуудын спортын 8 төрөлт тэмцээн, дүүргийн нутаг дэвсгэр аж ахуйн нэгж байгууллагын спортын 3 төрөлт, ЕБС-ийн багш, цэцэрлэгийн багш албан хаагчдын спортын 5 төрөлт тэмцээн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын 3 төрөлт тэмцээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хороо өсвөрийн тэмцээн уралдааныг хэрхэн зохион байгуулдаг вэ?

Манай БТСХорооны зүгээс хүүхэд багачуудынхаа бие бялдар чийрэгжилтийн зөв хөгжилтэй, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх үүднээс жил бүр хүүхдүүдийн дунд 18-20 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Үүнд: ЕБС-ийн хүүхдүүдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, жудо бөх, чөлөөт бөх. Цэцэрлэгийн насныхны дунд Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын  дэргэд өсвөрийн хэдэн шигшээ баг байдаг вэ? Хэзээ анх байгуулагдсан бэ?

Чингэлтэй дүүргийн засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нь дүүргийн засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 24-ны 61 дүгээр тоот захирамжаар
 Сагсан бөмбөг Волейбол, Жүдо бөх, Софт теннис гэсэн спортын 4 төрлөөр шигшээ баг байгуулагдаж байсан.  2015 оны байдлаар спортын 11 төрлөөр хичээллэж байсан. 2016 онд 100 буудалт даам, таеквандо гэсэн 2 төрлийг нэмэгдүүлж, спортын 13 төрөл болгон өргөжүүлэн  нийт 300 гаруй өсвөрийн тамирчидтай амжилттай бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Өсвөрийн шигшээ багийн 2015, 2016 оны амжилтаас дурьдана  уу?

Өсвөрийн шигшээ багийн тамирчид 2014 онд нийт 417 медаль, 2015 онд 583 медаль авсан ба тив,  дэлхийн аварга шалгаруулах болон ОУ-ын тэмцээнээс 164 медаль хүрсэн. 2015 онд зохиогдсон Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадамд спортын үндсэн 12 төрөлд өрсөлдөн 16 алт, 20 мөнгө, 12 хүрэл, нийт 48 медаль, спортын сонгох 6 төрөлд өрсөлдөн 13 алт, 30 мөнгө, 14 хүрэл хүртэн багийн дүнгээр 9 дүүрэг, 21 аймгаас шалгарч 2 дугаар байр эзэлсэн. 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 103 медаль хүртээд байна.

Тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчид амжилт гаргахад зардал их гарч байгаа үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

Дүүргийн Засаг дарга болон ЗДТГазар маань спортыг маш сайн ойлгож нийтийн биеийн тамирын тэмцээн уралдаан болон өсвөрийн шигшээ багийн тамирчдын гадаад дотоод тэмцээний зардал, багш дасгалжуулагч нарын урамшууллын асуудлыг тогтмол  шийдвэрлэж дэмжиж ажилдагт талархаж байна.  

Гадаад харилцааны талаар ярихгүй юу?

ОХУ-ын Саха-Якутск хотын Покровск дүүрэгтэй 2015 оны 7 дугаар сард хоёр Засаг дарга хамтран ажиллах санамж бичгийн дагуу 2015 оны 8 дугаар сард хамтран ажилллах гэрээ байгуулж өсвөрийн тамирчдын бэлтгэл сургуулилт хийх, ОУ-ын тэмцээн зохион байгуулах тал дээр хамтран ажиллаж байна. Энэ оны 4 дүгээр сард манай жудо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид ОХУ-ын Саха-Якутск улсын Хангаласк аймагт зохион байгуулагдсан жүдо бөхийн  аварга шалгаруулах тэмцээнд оролцож багаараа тэргүүн байранд шалгарч цом, алтан медалаар шагнагдсан. Жүдо бөхийн   тэмцээнд   амжилттай   оролцсон.

Чингэлтэй дүүрэгт  Спортын байгуулалтын ажил хэрхэн хийгдэж байна вэ?

Дүүргийн ЗДТГазрын зүгээс спортод ихээхэн анхаарч 2008 оноос хойш төрийн өмчит 12 ЕБС-ийн 7 сургуульд хөлбөмбөгийн талбайг бий болгосон. 5 дугаар сургуулийн зүүн талд орчин стандартыг хангасан софт теннисийн талбай барьж байна.

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 1000 хүний суудалтай  мөсөн гулгуур спортын тоглоомын заал,  талбай, усан бассейн, фитнес заал, ганцаарчилсан спортын төрлүүдийн бэлтгэл сургуулилтын 5 заал бүхий спортын цогцолбор баригдаж байна.

2015 онд Улаанбаатар-Марафонд Чингэлтэй дүүрэг түрүүлсэн гэсэн. Тэгвэл энэ жил амжилтаа бататгахын тулд бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд “Улаанбаатар-Марафон” 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа.

“Улаанбаатар-Марафон” цом дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадуудаар амжилттай аялан одоогийн байдлаар 900 орчим иргэн гүйнэ гэсэн  саналаа ирүүлж бүртгэлд хамрагдсан байна.

Өнгөрсөн жил манай дүүргээс марафонд  2900 гаруй хүн оролцсон бөгөөд энэ жил мөн энэ хэмжээний хүмүүс оролцоно  гэж бодож байна. Энэ жил бас түрүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна.

 Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33549
0 эможи
keyboard_arrow_up