Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

2016 оны 5 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай.

ХОЁР: ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ДАРАА:

 Засгийн газрын гишүүнийг томилох тухай; 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Малын генетик нөөцийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Дэмпингийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хэмжил зүйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.  

14.00 цагаас:

Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох тухай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33538
0 эможи
keyboard_arrow_up