ХУД-т МАА эрхлэхийг хориглосон бүс буюу 4-11,16 дугаар хороодын малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна

2016 оны 5 сарын 19

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-аар дүүргийн 1-11,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон билээ.

Дээрх журмын хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч С.Баасандолгороор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, тус ажлыг зохион байгуулахад шаардлагатай асуудлуудыг хэлэлцэн хэлтэс албад, хороодын Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Хуралд дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Өмч газрын харилцааны алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт үйлчилгээний төв, “Гүнтэрэм” мал эмнэлэг, “ТҮДА” мал эмнэлэг, “Ганган буга” мал эмнэлэг, 4-14,16 дугаар хорооны Засаг дарга нар оролцсон юм.

Хуралдаанаар “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах тухай дүүргийн Засаг даргын 2016 оны А/201 тоот захирамжаар батлагдсан ажлын төлөвлөгөөг танилцуулж, холбогдох газруудын санал хүсэлтийг авч, ярилцсан байна.

Хуралдаанаар :

1. Дүүргийн 4-11,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулахыг Хороодын Засаг дарга нар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст

2. Дүүргийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сумдаас мал, амьтан нэвтрүүлэхгүй, суурьшуулахгүй байхад байнгын хяналт тавьж, хяналт шалгалтыг тогтмолжуулахыгЦагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст

3. Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх газрын асуудлыг шийдвэрлэхийг Өмч, газрын харилцааны албанд

4. Малтай иргэдэд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан ажиллахыг Хороодын Засаг дарга нарт

5. Дүүргийн Засаг даргын 2016 оны А/201 тоот захирамжийн биелэлтийг ханган ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд тус тус үүрэгджээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33531
0 эможи
keyboard_arrow_up