Засаг дарга Ж.Ганхуяг “НАРЛАГ БУЯНТ УХАА“ төслийн техникийн нөхцөл олгох ажлыг эрчимжүүлэхэд дэмжиж ажиллана

2016 оны 5 сарын 19

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-ны энэ өдөр 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гэр хорооллын газар шинэчлэл” зохион байгуулах үйл ажилгааны журмын дагуу хэрэгжиж буй төслийн ажлын явцтай танилцаж, төслийн удирдлагуудтай санал солилцлоо.

 

  “Нарлаг Буянт-Ухаа” төсөл нь  тус хорооны 107 дүгээр цэргийн анги орчмын хэсэг болох 26.4 га 261 нэгж талбарт төслийн ажлаа эхлээд байгаа бөгөөд  эхний ээлжийн барилгажилтын 800 айлын орон сууцны ХЕТ  батлуулаад  байна. Энэ үеэр ажлын албаныхан барилгажилтын ажил эхлэхэд Цахилгааны болон Усан хангамжийн техникийн нөхцөл нэн  тэргүүнд  авах шаардлагатай байгаа талаар Засаг дарга Ж.Ганхуягт илэрхийлж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33523
0 эможи
keyboard_arrow_up