Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үүргийн биелэлтийг шалгана

2016 оны 5 сарын 19

 Чингэлтэй дүүргийн  Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах нийгэмлэг, хороодын Ажлын албаны хамтарсан ажлын хэсгээс дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үүргийн биелэлтэд шалгалт хийнэ.

 2016 оны 05 дугаар сарын 20-иос 06  дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх шалгалтын зорилго нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн  2014 оны 07 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, стандартыг хэрэгжүүлэх, ахуйн үйлчилгээ  эрхлэгчдийг бүрэн хамарсан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, иргэдэд нээлттэй болгох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт гаргахад оршиж байгаа юм.

 

bi-02

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33513
0 эможи
keyboard_arrow_up