Нийтийн тээврийн салбарын өдөрлөг боллоо

2016 оны 5 сарын 19

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулах өдөрлөг Чингисийн талбайд боллоо. Уг өдөрлөгийг нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд нийтийн тээврийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, төрийн үйлчилгээг ил тод байлгах зорилгоор зохион байгуулсан юм. Энэ үеэр Зорчигч тээврийн нэгтгэлийн, Автобус-1, Автобус-2, Автобус-3 компаниуд өөрсдийн үйлчилгээг иргэдэд танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн автобусуудад парк шинэчлэл хийж, зорчигчид ухаалаг картаар зорчих болсон гээд энэ салбарт олон дэвшилт гарчээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус баазуудын жолооч нар нийслэлчүүддээ ёслолын хувцастай үйлчлэх болсон байна. Улмаар уг санаачилгыг хувийн автобус компаниуд дэмжин ажиллаж эхэлсэн байна.

Б.ЦОГ

bus

bus

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33496
0 эможи
keyboard_arrow_up