НИТХ өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнэлээ /Фото/

2016 оны 5 сарын 19

Өнөөдөр Хангарьд ордны ИТХ-ын танхимд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны хаалтын хуралдаан боллоо.

 

Хуралдааныг НИТХ-ын дарга Д.Баттулга нээж үг хэлсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ИТХ  34 ээлжит хурал, 8 удаа ээлжит бус хуралдааныг хуралдуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 125 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Харин Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 86 удаа хуралдаж, 850 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хамгийн том бүтээн байгуулалтын хувьд Нийслэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Үүнээс гадна гэрэлтүүлэг, газар төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр томоохон ажил хийж хэрэгжүүлснээ ИТХ-ын дарга Д.Баттулга хэллээ. Энэ үеэр өмнөх үеийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулсан юм. Тус арга хэмжээ 14 цаг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33492
0 эможи
keyboard_arrow_up