НИТХ-ын сонгуульд 238 хүн нэр дэвшинэ

2016 оны 5 сарын 19

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргалаа.

 

  НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг гаргасан талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Зургийг: ulaanbaatar.mn
гаргалаа. Ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, шийдвэрээ гаргасан байна. Тогтоолын дагуу 9 намын 238 нэр дэвшигчийг Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэж, нэр дэвшүүлэхээр болжээ. Эдгээр нэр дэвшигчдэд зургадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах юм байна. Сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн зарим нэр дэвшигч хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлагыг хангаагүйн улмаас нэр дэвших боломжгүй болсон гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33490
0 эможи
keyboard_arrow_up