Маргааш 23:00 цагаас түр хугацаанд хязгаарлах авто замууд

2016 оны 5 сарын 19

Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны  23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 23:00 цаг хүртэл хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна.Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болохыг иргэд, зорчигчдод  мэдэгдэж байна.

Хан-Уул дүүрэг “Буянт-Ухаа 1” хорооллын баруун буюу Нисэхийн орон сууцны авто замын хөдөлгөөнийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны  22:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам хаах хучилтын ажлын үеэр дээрх Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд 7-р сургууль болон  Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд мэдэгдэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33482
0 эможи
keyboard_arrow_up