Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүнийг худалдаалах тусгай цэгүүд байгуулна

2016 оны 5 сарын 19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг”  байгуулах тухай А/394 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, жуулчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх “Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг”-ийг жуулчдын төвлөрөл ихтэй газарт 2016 оны 05 дугаар сард багтаан нээн ажиллуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг болгов.

Төвийн үйл ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, дэмжлэгийн зардлыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33468
0 эможи
keyboard_arrow_up