УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно

2016 оны 5 сарын 19

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33464
0 эможи
keyboard_arrow_up