“Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд “Өртөөчилсөн аялал”-ыг амжилттай зохион байгууллаа

2016 оны 5 сарын 18

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Ахмадаа дээдэлье” хөтөлбөр батлагдсан.

Хөтөлбөрийн хүрээнд “Өртөөчилсөн аялал” зохион байгуулахаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс төсөл боловсруулан хөтөлбөр хэрэгжүүлэх  ажлын хэсгээр хэлэлцүүлж, дүүргийн Удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжин батлуулсан байна. Үүний дагуу “Өртөөчилсөн аялал” зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын А/156 тоот захирамж гарч 16 хорооны 720 ахмад настныг оролцуулсан аялалыг 2016 оны 05 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд ИТХ, ЗДТГ-тай хамтран Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс амжилттай зохион байгуулжээ.

Өртөөчилсөн аялалын нээлтүүдэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, хороодын Засаг дарга нар оролцон “Ахмадаа дээдэлье” хөтөлбөр, болон аялалын зорилго, ач холбогдлыг танилцуулсан байна.

Аялалд оролцогч ахмад настнууд 11 өртөөгөөр аялан, Хан-Уул дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахын зэрэгцээ хувиараа аж ахуй эрхэлж буй ахмад настан, хоршоо, үйлдвэр, үйлчилгээ, соёл, спорт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн аялалын төгсгөлд нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан албан хаагчдын урлагын тоглолтыг үзэж, дуулж бүжиглэн 1 өдрийг сайхан өнгөрүүлсэн байна. Аялалын өртөө хооронд Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.Аюуш ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн төвийн ахмадын эмч  Б.Долгормаа, сургалт хариуцсан менежер Ч.Төрмандуул нар ахмад настны эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл танилцуулга хийж хамтран ажилласан байна.  “Сэмүүн” студийн хамт олон аялалын талаар баримтат киноны зураг авалт хийсэн бөгөөд “Лайтзүүм” ХХК-ний хамт олон аялалд оролцогчдод дурсгалын зургийн авч угааж өглөө.

Хамтран ажилласан ИТХ,ЗДТГ,Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Ахмадын хороо, Хороодын Засаг дарга нар болон “Живэртийн оргил” ХХК-ний  “Шар доктор” чацарганы үйлдвэр, “Эко спорт цогцолбор”, “Сэмүүн студи”, “Лайтзүүм” ХХК ,135 дугаар сургууль “Өвөр оргиоч” хоршооны хамт олон, 14 дүгээр хорооны иргэн Д.Ганбаатар, Д.Ойдов, 10 дугаар хорооны иргэн Д.Мягмар нарт Ахмадаа дээдлэн сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласанд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хамт олон талархсанаа илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33459
0 эможи
keyboard_arrow_up