"Вива сити"-гийн оршин суугчид Туул голоо цэвэрлэлээ

2016 оны 5 сарын 18

“Вива сити” хорооллын оршин суугчид хорооллынхоо ойр орчим болон Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг  энэ сарын 15-ны өдөр зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд тус хорооллын иргэд оршин суугчид болон СӨХ-ны ажилчид хамтарсан аж.

 

Тэд хорооллын ойр орчмоос Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.Үйл ажиллагааны талаар СӨХ-ны ТУЗ-ын дарга н.Хишигбаясгалангаас тодруулахад: “Манай СӨХ-ны зүгээс хотхоныхоо ойр орчмын хог хаягдлыг цэврлэж дуусгаад, хорооллынхоо ард  байрлах Туул голын орчмын ахуйн хогийг цэвэрлэсэн. Иргэд зуны цагт салхинд гарч амарч зугаалдаг.

 

Амарч зугаалахдаа хайхрамжгүйгээс болоод хог хаягдлаа хаяж, байгаль орчин бохирдуулах нь бий. Тэгвэл манай СӨХ-өөс нийт оршин суугчдаа уриалаад энэ жил дөрөв дэх жилдээ Туул голын орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.  Нийт оролцсон оршин суугчиддаа талархал илэрхийлж байна” хэмээсэн юм. Тэдний дараагийн нэг ажил нь “Вива Сити” хорооллын орчмын  Туул голын эрэг дагуу таван  ширхэг хогийн сав байршуулах юм байна.

 

Б.БАТ

 

 
 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33440
0 эможи
keyboard_arrow_up