Чингэлтэйн замыг 40 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байна

2016 оны 5 сарын 18

Долоон буудлын эцсийн буудлаас Чингэлтэйн эцсийг буудал хүртэлх 3,3 км замын өргөтгөл,  шинэчлэлийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Хуучин 7 метр зорчих хэсгийн өргөнтэй байсныг 9 метр болгожээ. Гэрэлтүүлэг, ус зайлуулах систем, явган хүний зам зэргийг энэ замд тавина. Энэ замд 1975 оноос их засвар хийгдээгүй, 40 гаруй жил болсон байна.  

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр өнгөрсөн оны намар  замын ажлыг эхлүүлжээ. Дунд нь тендерт оролцсон компаниудын маргаанаас болж ажил түр саатсан байна. Одоо асуудал шийдэгдээд ажил үргэлжилж байгаа гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ. Энэ замыг зургадугаар сарын 5 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах юм байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

p1aj0mcdse6vmrre1aok1udkv793

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33435
0 эможи
keyboard_arrow_up