Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо "Аз жаргалтай гэр бүл" ёслолын ажиллагааг зохион байгуулав

2016 оны 5 сарын 18

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Улсын бүртгэгч С.Амаржаргал санаачлан Халамжийн мэргэжилтэн Х.Цэрмаа, Иргэний танхимын ажилтан О.Батбаяр нар хамтран Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Аз жаргалтай гэр бүл ёслолын ажиллагааг Иргэний танхимд зохион байгуулав. Уг арга хэмжээнд шинээр гэр бүл болж буй 6 хос оролцож, Гэрлэлтийн гэрчилгээ, хуримын зураг, тангараг, цэцгийн баглааны хамт хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг, дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Д.Баянмөнх, Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн тасгийн дарга Б.Энхмэнд, тус хорооны Улсын бүртгэгч С.Амаржаргал нар оролцож, гардуулан өгөв. Тус үйл ажиллагаанд ахмад гэр бүл  Ц.Дарьзав, Ж.Содномдаржаа, Ч.Гармаа нар  оролцон залуу хосуудад ерөөл өргөж, үнэтэй сургаалаа айлдав.

9-3

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33427
0 эможи
keyboard_arrow_up