Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 42 дугаар байрны орц гар ажиллагатай гал унтраах системд холбогдлоо

2016 оны 5 сарын 18
 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Дунгармаа болон “Мандах” СӨХ хамтран шинээр санаачлан 42-р байрны 2-р орцны хогийн сувагт гал түймэр гарсан үед Онцгой байдлын байгууллага дуудахгүйгээр орц хариуцсан жижүүр түргэн шуурхай унтраах гар ажиллагатай системийг суурилуулсан байна.
Барилгын хогийн пункерт гарсан гал түймрийн утаа нь нэг орцонд байрлах айл өрх, ард иргэдийг угаартуулах цаашлаад амь насаа алдах хүртэл аюулд хүргэдэг байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс хогийн пункерийг байнгын хамгаалалтанд авч тагны битүүмжлэлийг сайжруулан тамхины иш хаях боломжгүй болгох шаардлагатай юм байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд хогын пункерын галаас болж нийт 56 хүн угаартаж, 14 хүн эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан байна.

Аврах гал унтраах 10-р анги 2016 оны эхний 4 сард гэр хорооллын хогийн цэг болон байшингийн хогийн пункерт гарсан гал түймрийн тоо 22 удаагийн дуудлага авч ажилласнаас 15 гал түймрийг онцгой байдлын алба унтраасан бол долоон галыг иргэд унтраасан байна.

Орцны нэг удаагийн галын дуудлагын хүн хүч, машин техникийг мөнгөн дүнгээр тооцвол нийт 34193 төгрөг зарцуулдаг байсан бол галын гар ажиллагаатай унтрах системийг нэг орцонд 153,000 төгрөг байршуулснаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг хэмнэсэн ажил болно гэж албаны хүмүүс хэлж байлаа.

6 дугаар хорооны Засаг дарга Ц.Дунгармаагаас тодруулга авснаа хүргэж байна.

 Манайх байшин хороолол учир Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс , 6 дугаар хорооны гамшгаас хамгаалах алба хамтраад Мандах СӨХ-т гар ажиллагаатай гал унтраах системийг байршуулж өглөө. 42 дугаар байрны хувьд 58 өрх 200 гаруй хүн оршин суудаг. Дээрх гал унтраагуурыг суурилуулснаар эдгээр өрхүүд маань гал гарсан тохиолдолд богино хугацаанд түргэн шуурхай унтрааж, эрсдлээс хамгаалагдах боломжтой болж байгаа юм.Нөгөө талаас эдийн засаг, цаг хугацааны хувьд маш их хэмнэлтэй болж байгаагаараа маш их давуу талтай.

Мөн энэ байрны орцонд гар ажиллагаатай гал унтраах систем тавих ажил нийслэлд анхдагч гэдгээрээ онцлогтой юм.

Дүүргийн хэмжээнд туршлага болж хийгдэж байна. Цаашид бусад байшинтай хороодуудад тавих бүрэн боломжтой гэж үзэж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33423
0 эможи
keyboard_arrow_up