ӨНӨӨДӨР: "Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөрийн нээлт болно

2016 оны 5 сарын 18

09.30 цагт: "Монгол Улс сонгуулийн жилд" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал Удирдлагын академийн 301 тоотод болно. Утас: 319135


10.00 цагт: Нийслэлийн захирагчийн ажлын алба, ХУД-ийн хог тээвэрлэгч "Эко-Орчин" ХХК хамтран хог тээвэрлэгч компаниудын хамтарсан туршлага солилцох уулзалтыг тус компанийн байранд зохион байгуулна. Утас: 99828590


10.30 цагт: Бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал МБШТөв Гандантэгчинлэн хийдийн хурлын танхимд болно. Утас: 88081261


11.00 цагт: Дэлхийн музейн өдөрт зориулсан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно. Утас: 95266066


11.30 цагт: Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр"-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016.05.18-22-ны өдрүүдэд "Хязгааргүй боломж" уриан дор зохион байгуулагдах "ICT-EXPO 2016" үзэсгэлэнгийн нээлт "Мишээл Экспо" төвийн Б корпусын үзэсгэлэнгийн танхимд эхэлнэ.


11.30 цагт: Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй "Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөрийн нээлт Авто тээврийн үндэсний төвд болно. Утас: 99107845, 89093048


12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөх тухай хэвлэлийн бага хурал болно.


12.30 цагт: МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотгол хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг Засгийн газраас дахин шаардсан талаарх хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны төв байранд болно. Утас: 99027019

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33398
0 эможи
keyboard_arrow_up