Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр хийгдэж буй хатуу хучилттай замын ажлын явцтай танилцлаа

2016 оны 5 сарын 17

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг өнөөдөр буюу 5 дугаар сарын 17-ны энэ өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй хатуу хучилттай замын ажлын явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.

 

Тус зам нь 71 дүгээр цэцэрлэгийн зүүн талаас чанх хойшоо 480 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй, зорчих хэсгийн хоёр талаар 1.5 метрийн өргөнтэй бөгөөд 960 метрийн урттай явган хүний замтай байх аж. Мөн замын зүүн талаар авто замын 26 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдэх юм. Авто замын ажлыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэлийн явц 80 хувьтай явагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33387
0 эможи
keyboard_arrow_up