АСЕМ-д үйлчлэх жолооч нарын бичиг баримтыг хүлээж авна

2016 оны 5 сарын 17

Ирэх долдугаар сард манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарын бүрдүүлэх материалыг Автотээврийн үндэсний төвд авч эхэлжээ. Материалыг маргааш 12.00 цагаас өмнө хүлээж авах гэнэ.

Ингэхдээ жолооч нар дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.

- Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5-аас дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх
- 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх
- Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх
- Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх
- Байгууллагын тодорхойлолт

Бүрдүүлэх материалын тухайд:

- Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %
- Иргэний үнэмлэх хуулбар
- Жолоочийн үнэмлэхийн хуулбар
- Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар
-Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх  /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/

Дашрамд дурдахад, Дээрх шаардлагыг хангасан жолооч нар Сүхбаатар дүүрэг Хоёрдугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, хоёр давхар 202 тоотод материалаа өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33373
0 эможи
keyboard_arrow_up