“Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2016 оны 5 сарын 17

 Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын музей хамтран 2016 оны 5 дугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд Хүннү Молл дахь Гамма галерейд “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

 

Үзэсгэлэнд Чингэлтэй дүүргийн төдийгүй нийслэлийн 1930-аад оноос 2016 оныг хүртэлх түүхийг фото зурагаар өгүүлсэн бөгөөд үзэгч, фото зураг сонирхогч, түүх судлаачдад сонирхолтой өвөрмөц үзэсгэлэн болж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт Хүннү Молл дахь Гамма галерейд зохион байгуулагдлаа. Нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцлоо. Цаашид энэхүү үзэсгэлэнг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүртээл болгох, ахмад, дунд, залуу үеийн хэлхээг бататгах, танхимын бус сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагуудын сургалтын хөтөлбөр агуулгын баяжуулан хэрэгжүүлэх боломжтой талаар үзэсгэлэнд оролцогчид санал бодлоо хуваалцлаа.

DSC_1517

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33357
0 эможи
keyboard_arrow_up