Олон улсын нисэх загварын уралдааны тэргүүн байрыг ЧД-ийн 5 дугаар сургуулийн сурагч З.Чингис эзэллээ

2016 оны 5 сарын 17

ОХУ-д “нисэх загвар“ үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 5-аас 8-ны өдрүүдэд Улан-Үд хотод зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Монгол, Буриад, Улан-үдэ, Казакстан улсын баг тамирчид оролцсон  бөгөөд тэмцээн F1АВСНG, F2АВ, F4В, F4В1/2 төрлүүдээр гурван насны /14 нас хүртлэх өсвөр үе, 18 нас хүртлэх идэрчүүд, 18 аас дээш насанд хүрэгчдийн/ ангилалаар явагдсан байна.

Нисэх онгоцны үйлдвэрийн дэргэдэх клубууд, дүүргүүдийн болон орон нутгийн зах хязгаарын Залуу зохион бүтээгчдийн станцуудаас нийт давхардсан тоогоор 120 шахам тамирчид оролцсон тэмцээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 8а ангийн сурагч З.Чингис дасгалжуулагч багш Ц.Бадамдорж /механикч/ F4В төрлөөр 14 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлсэн өндөр амжилтыг гаргалаа. Мөн Монгол улсын тамирчид багаараа түрүүлж алтан медаль цомын эзэд боллоо.

Дашрамд дурдахад 5 дугаар сургуулийн технологийн багш Ц.Бадамдорж 2016 оны техник технологийн олимпиадын Улсын аварга болсон юм.

78c83417-5b1d-4417-b7ee-c5a76bb1e8c7

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33356
0 эможи
keyboard_arrow_up