ӨНӨӨДӨР: Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ

2016 оны 5 сарын 17

09:00 цагт: ШӨХТГ "Европын холбооны улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн гол зарчмууд" сэдэвт семинарыг Корпорейт 2 зочид буудлын Улаанбаатар хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Тус семинарын үр дүнд Монгол Улсад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын 150 гаруй төлөөлөл ЕХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай гол зарчмуудаас суралцаж энэ талаар тодорхой мэдлэгтэй болгох юм.  Утас: 89190932


10.00 цагт: Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их танхимд болно.


10.00 цагт: “Export To Korea” Бизнес уулзалтыг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Уулзалтын үеэр БНСУ-ын "Имарт" сүлжээ дэлгүүрийн худалдан авалтын мэргэжилтнүүд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцан, ААНБ-тай бизнес уулзалт хийж, экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргахад шаардлагатай зөвлөгөөг өгнө. Утас: 99107440


10.00 цагт: Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачдын “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 1 давхрын хурлын танхимд болно. Утас: 88020633


11.00 цагт: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрүүд"-ийг батламжилж /Сайд батламж гардуулна/, хөтөлбөр хэрэгжүүлэгч их сургуулийн удирдлагад “Албан даалгавар” өгөх, Боловсролын тухай багц хуулинд орсон магадлан итгэмжлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээлэл хүргэх, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд гишүүнээр элссэн сургуулиудад гэрчилгээ гардуулах арга хэмжээ  БСШУЯ-ны 401 тоот танхимд болно.Утас: 70109391, 88088790


11.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. /Хаяг: БЗД, 8-р хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас зүүн тийш 300 метр, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд/ Утас: 99979799


11.30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд оюутан залуучуудын төлөөлөл Хорт хавдар өвчнийг үүсгэж байгаа хуванцар савнаас татгалзах, эрүүл зохистой хэрэглээг дэмжих тухай хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99085669, 88441117


11.30 цагт: НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй  "BRT" төслийн ажлын явц болон зорчилтын судалгааг хэрхэн явуулах талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 88781218, 325044


11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт бүхий мэдээлэл хийнэ.


12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Английн архитектор, зохиолч, сэтгүүлч Дэвид Гоулд Ногоон Хөгжлийн Бодлого, Тогтвортой хотын асуудлууд, экологийн тогтвортой бодлогын чиглэлээр сэтгүүлч, сурвалжлагч нарт зориулсан лекц уншиж, хэлэлцүүлэг хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33333
0 эможи
keyboard_arrow_up