ХУД-ийн 10 дугаар хороо "ХӨГЖӨӨНТ БУУХИА" тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгууллаа

2016 оны 5 сарын 16

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 2016 оны 05 сарын 14-ны өдөр цэцэрлэгийн хүүхдийн дунд "ХӨГЖӨӨНТ БУУХИА" тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн 11 цэцэрлэгийн 70 гаруй хүүхэд хурд хүч, авъяас, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний 1-р байр 49-р цэцэрлэг,  2-р байр 46-р цэцэрлэг,  3-р байр 121-р цэцэрлэг шалгарлаа.

Мөн тэмцээнд оролцсон нийт хүүхдүүдэд “НИСЭХИЙН АРВИЖИХ ОРШИХ” хадгаламж зээлийн хоршоо "ИРЭЭДҮЙН ТЭР БУМТАН" хүүхдийн хадгаламжийн дэвтрийг гардууллаа.

Тэмцээндээ оролцсон нийт хүүхэд багачууддаа болон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан албан байгууллагуудад талархал илэрхийлье.

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33288
0 эможи
keyboard_arrow_up