ШАДИВЛАНГИЙН чиглэлийн замыг зургаан сард ашиглалтанд оруулна

2016 оны 5 сарын 16

Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 километр автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ зам нь 12 метрийн өргөнтэй, 4 эгнээ зорчих хэсэгтэй. Мөн дугуйн зам болон явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийг хамт хийхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жил Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замын өргөтгөл шинэчлэлийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, суурь хучилт хийн хөдөлгөөний нээсэн бөгөөд өнгөрсөн долоо хонгоос эхлээд  өнгө хучилт хийж эхлээд байна. Өнгө хучилтыг энэ долоо хоногт дуусгаж, зургаан сард  тус замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33267
0 эможи
keyboard_arrow_up