Хан-Уулынхан бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт нэгдлээ

2016 оны 5 сарын 14

Хан-Уул дүүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарилгаар баталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд  дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.

 

 Энэ дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны төв талбайд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-2016” нээлтийн үйл ажиллагаа болж, тус ажлыг дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс удирдан зохион явууллаа.

Мод тарих үйл ажиллагааны нээлтэнд ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч С.Баасандолгор болон бусад албаны хүмүүс, ажилтан албан хаагчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны дараа ЗДТГ болон дэргэдэх хэлтэс албад, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд дүүргийн 10 дугаар хорооны “Буянт-Ухаа I” хорооллын урд нийтийн эзэмшлийн талбайд мод тарьсан юм. Түүнчлэн энэ өдөр дүүргийн хэмжээнд нийт 46 цэгт 9800 ширхэг мод тарьж байгаа аж.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭД БҮТЭЦ ТОХИЖИЛТЫН ХЭЛТЭС  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33237
0 эможи
keyboard_arrow_up