Налайхын замыг шинэчилнэ

2016 оны 5 сарын 13

Нийслэлээс энэ онд 89 төсөлд шууд хамтран ажиллаж, дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлэхийн нэг нь Налайх чиглэлийн замыг шинэчлэх тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх 20 орчим (17.7 км, зарим эх сурвалжид мэдээллэснээр) км замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгох ажээ.

Энэ жил улсын болон нийслэлийн төсвөөс 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зам барилгын ажилд төсөвлөгджээ. Мөн Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 8.5 тэрбум, нийт 45 орчим тэрбум төгрөгөөр зам барилгын ажил хийгдэх юм. Авто замын барилгын ажлын тухайд 33.3 км авто замыг өргөтгөн шинэчлэх нь. Улаанбаатар Налайх чиглэлийн замыг анх 1960-аад онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани барьж, ашиглалтад оруулснаас хойш өргөтгөл, шинэчлэл хийгдээгүй байна. Сүүлийн жилүүдэд зүүн аймгууд, Тэрэлжийн аялал жуулчлалын бүс рүү зорчих хөдөлгөөн ихэссэн. Тэр утгаараа зам нь ачааллаа дийлэхгүйд хүрснээс осол, гэмтэл гарах болсон тул энэ замыг шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33179
0 эможи
keyboard_arrow_up