Хатан Туулаа хамгаалах шилдэг бүтээл, уран илтгэлийн уралдаан зарлалаа

2016 оны 5 сарын 13

 Туул голын усны нөөцийн хомсдол, бохирдлын асуудлыг сэтгүүлчдээр мэргэжлийн өндөр түвшинд хөндүүлж, уг асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийг идэвхжүүлэх “Хатан Туул хатаж ширгэх учиргүй” сэдэвт сэтгүүлзүйн шилдэг бүтээл, “Хатан Туулыг хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааныг зарлалаа. Нээлттэй нийгэм хүрээлэн болон Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн дэмжлэгээр Туул голыг хамгаалах төслийн хүрээнд “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ уралдааныг зохион байгуулж байгаа юм. “Мэргэжлийн сэтгүүлчид болон энэ чиглэлээр сурдаг оюутан залуус асуудал хөндсөн задлан шүүмжилсэн нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, фото зураг, инфографикийн төрлөөр оролцоно. Илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай явуулна. Сонирхсон бүх иргэдэд нээлттэй” хэмээн мэдээллээ. Уралдааны бүтээлийг энэ сарын 31 хүртэл хүлээн авах юм байна. Мөн уралдаанд оролцох хүсэлтэй сэтгүүлчдийг энэ сарын 20-нд Туул голын дагуу төсөл хэрэгжиж буй газар нутгаар аялалд дагуулж явах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33177
0 эможи
keyboard_arrow_up