Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс “БИ МОНГОЛ ХҮН”уулзалт зохион байгууллаа

2016 оны 5 сарын 13

Дэлхийн II  дайны үед ОХУ (хуучнаар ЗХУ)-д Монголчуудын хэрхэн тусалсан болон ялалтад оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяаны тухай ахлах, дунд ангийн сурагчдад таниулах зорилгоор Чингэлтэй дүүргийн  Хүүхдийн номын өргөөнөөс “Би Монгол хүн” ээлжит уулзалт, чөлөөт ярилцлагыг зохион байгуулав. Дэлхийн II дайнд Монголчууд ямар үүрэгтэй оролцож, ЗХУ-д хэрхэн тусалж байсан талаар тоо баримт дурьдан, дайны холбогдолтой дуу, дүрс бичлэг ашиглан, хүүхэд залууст түүхэн үнэний  талаар  ойлголт өгсөн байна. Уулзалт, чөлөөт ярилцлагад дүүргийн ерөнхий боловсролын 23, 24, 39, 45 дугаар сургуулийн ахлах ангийн 30 гаруй сурагч оролцлоо.

no-2

 no-1

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33167
0 эможи
keyboard_arrow_up