О.Болд: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь хяналт шалтгалт хийхээс гадна зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг

2016 оны 5 сарын 13
 

Энэ удаа Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын дарга О.Болдтой тус хэлтсээс хэрэгжүүлж буй хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.

Сайн байна уу. Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажлын чиг үүргийн талаар ярилцлагаа эхлэх үү?

Дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтэд төрийн захиргааны хяналт тавих замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээг хүргэх, хөдөлмөрлөх эрхийг  хангах, бизнес эрхлэгчдийн таатай орчинг бүрдүүлэх эрхэм зорилготой билээ. Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэнтэй  хамтран  ажиллаж, хуулиа дээдлэн, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс  чиг үүргийн дагуу ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

Тус хэлтэс нь НМХГ-ын даргын 2008 оны 55 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд Нийгмийн хамгааллын хяналтын тасаг, Эрүүл мэнд, боловсролын хяналтын тасаг, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, байгаль орчны хяналтын тасаг гэсэн бүтэц, 24 хүний бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2016 онд хийгдэх хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нэрсийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор олон нийтэд нээлттэй зарладаг. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах хийдэг бөгөөд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ хяналтын хуудсыг ашиглан  эрсдэлтэй, аюултай цэгт хяналтыг чиглүүлж ажиллаж байгаа нь  шалгуулагч этгээдэд шалгалтын үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явц ойлгомжтой, ил тод болж төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашигтай түншлэлийг хөгжүүлэх, тэдний идэвхитэй оролцоог бий болгоход ач холбогдолтой болж байна.

Танай хэлтэс хяналт шалгалт хийхээс гадна байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хэрхэн хамтарч, тэд нарыг дэмжиж ажилладаг вэ?

Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийхээс гадна зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Зөвлөн туслах үйлчилгээг жилээр нь төлөвлөж, аж ахуйн нэгж байгууллага, иргэн, төрийн байгууллагууд болон бидэнтэй холбоотой ажилладаг бүх байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна. Энэ ажил маань иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжсэн, тэдний сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой ажлуудын нэг юм.

Иргэд, байгууллагуудын зүгээс  ямар чиглэлээр ихэвчлэн гомдол гардаг вэ. Он гарснаас хойш ямар ямар байгууллагат шалтгалт хийсэн бэ?

Янз бүрийн асуудлаар гомдол саналууд ирдэг боловч тэр дундаа хоол, хүнсний аюлгүй байдалтай холбоотой гомдол зонхилдог гэж хэлж болно. Гэвч одоо иргэдийн маань ухамсар харьцангуй дээшилсэн өөрсдийн идэж, ууж хэрэглэж байгаа хоол хүнсэнд анхаарал хандуулдаг болсон байна.  Хүмүүс “юу хэрэглэж байна”, энэ “хоол хүнс ямар ашиг тустай  юм бэ” гэдэг тал дээр илүү анхаардаг болсон байна.

МХЕГ, НМХГ-ын даргын баталсан удирдамж, төвлөгөөний дагуу Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиуд, эмнэлэг, эмийн сангуудад шалгалт хийж дуусаад байна. Одоо худалдаа, хүнсний үйлдвэр, үйлчилгээ болон нийтийн хоолны газруудад болон бусад хяналтын чиглэлээр хяналт шалгалтууд хийгдээд явж байна.

Хяналт шалгалтуудын талаар нэгдсэн дүн хэзээ гарах уу?

Дээр хэлсэнчлэн хяналт шалгалтыг жилийн өмнөөс төлөвлөж, жилийн эхэнд МХЕГ, НМХГ-ын дарга болон тус газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгддэг. Удирдамж дээр хяналт шалгалтын хийгдэх эхлэх, дуусах хугацааны талаар тодорхой зааж өгсөн байдаг.

Хяналт шалгалт төлөвлөгөөний дагуу хийж дууссаны дараа НМХГ, МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар асуудлуудыг хэлэлцэж, ажлын үр дүнг олон нийтэд мэдээллэдэг.

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой задгай талбайд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүс олширдог.  Энэ тал дээр танай байгууллагын зүгээс хэрхэн хяналт тавьдаг вэ?

Энэ бол хамгийн их хүндрэлтэй асуудлуудын нэг. Нийтийн эзэмшлийн зам дагуух Ил задгай худалдаалалтын ажлын байр нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гар угаах, бие засах нөхцөлөөр хангагдаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглэдэггүй, хотын өнгө үзэмж, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн, орчны хөрсийг их хэмжээгээр бохирдуулсан байдаг. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа /өндөг, жимс жимсгэнэ, торт гэх мэт/, халуун болон хагас боловсруулалт хийгдэж /мантуун бууз, хуушуур, шорлог, пицца, хотдог, гамбургер, салат гэх мэт/ зориулалтын бус лангуугаар хадгалалтын хугацаа богино, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг зориулалтын цэгээс өөр газарт худалдаалахыг тус хэлтсээс зөвшөөрдөггүй. Харин сонин, бичиг хэрэг, нүдний шил, оймс зэрэг ойр  зуурын өргөн хэрэглээний барааг дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс зөвшөөрөл аваад худалдаж байгаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн зам дээр зохих зөвшөөрөлгүй халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах нь хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас гадна эрүүл мэнд, амь насанд аюултай байдаг тул мэргэжлийн хяналтын байгууллага эсрэг байр суурьтай байдаг.

Саяхан дүүргийн 61 дүгээр сургуулийн бага ангийн сурагчид хоолны хордлогонд орсон. Энэ талаар та тодруулаач.

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль дээр үдийн цай хөтөлбөрөөс хордлогот халдварын сэжигтэй тохиодол илэрлээ гэсэн мэдээллийн дагуу НМХГ-аас тандалт, хяналт хийгдэж байна. Тус сургууль нь сургуулийн өргөтгөлийн зориулалтаар баригдсан байранд сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цайны газаргүй тул 1-5 дугаар ангийн 18 бүлгийн 610 сурагчид “Үдийн цай” хөтөлбөрийг “Айплмүүн”, “Хаан сүү” ХХК-тай гэрээ байгуулан, үйлдвэрээс өдөр тутамд нь нийлүүлдэг. НМХГ, ХӨСҮТ хамтран тандалт, хяналтыг хийсэн бөгөөд Үдийн цай”-ны бүтээгдэхүүнд  нийлүүлсэн “Айплмүүн” ХХК-ийн “Жимст” хөөмөл боовонд нянгийн тоо, чийглэгийн хэмжээ  зөвшөөрөгдөх хэмжээнээс их, “Хаан сүү” ХХК-ийн нэрс жимсний “Жимсний жүүс”-нд  нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, мөн хоолны хордлоготот халдвар үүсгэгч нян илэрсэн зөрчил гарсан. Эдгээр үйлдвэрүүдийн тухайн чиглэлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоон, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч, гэрээг тасалбар болгуулсан бөгөөд, одоогоор тус сургууль нь “Талх чихэр” ХК, “Мон сүү” ХХК-иас нийлүүлэлт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33164
0 эможи
keyboard_arrow_up